УИХ дахь ХҮН намын улс төрийн зөвлөл өнөөдөр /2024.10.28/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн байна. Эхнийх нь эрчим хүчний реформтой холбоотойгоор Эрчим хүчний үндэсний хорооны мэдээллийг сонсчээ.
УИХ-ын гишүүн М.Найдалаа: Эрчим хүчний салбар Монголын нийгмийг хойш нь татагч болж хувирсан. Тиймээс эрчим хүчний реформыг зайлшгүй хийх ёстой. Эрчим хүчний реформ хийнэ гэхээр үнэ тариф яриад байдаг, асуудал нь мөн боловч жижиг асуудал. Хамгийн чухал нь засаглалын асуудал. Цахилгаан станцаасаа авахуулаад нүүрсний уурхай, дамжуулах хүртлээ төрийн өмчит компани нь үр ашигтай ажиллаж чадаж байна уу. Үр ашгийг сайжруулах ёстой, ингэж байж реформ явагдана. Эрчим хүчний салбар дээр гадаадын хөрөнгө оруулалт, ногоон хөрөнгө оруулалт татахад эдгээрийг зохицуулсан эрх зүйн орчин 2001 оноос хойш шинэчлэгдээгүй. Эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх Ажлын хэсэг томилогдсон. ХҮН эрчим хүчний реформыг манлайлна. Бусад нам эвсэл, иргэдийг оролцуулаад шийдэх ёстой. ХҮН нам хамтарсан Засгийн газарт орсон шалтгаан бол эрчим хүчний реформ.
Хоёр дахь асуудал нь Францын “Орана” компанитай хийх ураны төсөл. Н.Учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа, уг гэрээтэй холбоотой мэдээллийг бид сонслоо.
ХҮН намын хувьд францын талтай хамтран хэрэгжүүлэх ураны төслийг цаг алдалгүй хийх ёстой гэж үзэж байгаа. Монгол Улсад хэрэгжсэн Оюутолгой, нефть байгуулах үйлдвэр зэрэг том төслүүд дээр гарсан алдаа оноог сайтар дэнслээд дахин тийм алдаа гаргахгүйгээр ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Гэрээ нь Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц, газрын хэвлий дэх баялаг иргэдэд тэгш хүрэхүйц, алдаа оноогүйгээр хийгдэх ёстой гэлээ.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ