surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна

У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг маргаашийн11:00 цагт зарлаад байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг оруулж тодруулна. Нэг ёсны Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн дэмжлэг хүлээх үү, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүн дэмжлэг хүлээх үү?
Өнгөрсөн хугацаанд  Ерөнхий сайдад Б.Энхбаяр, Б.Батцэцэг, Г. Тэмүүлэн, Ж.Энхбаяр нарын нэрс хүчтэй яригдаж байв. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдрийн удирдах зөвлөлийн хуралдаанд дараах хоёр эрхмийн нэрийг нэр дэвшүүлэхээр тогтоод байгаа ажээ.  
Тодруулбал УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр дэвшүүлэхээр тогтсон гэв. Харин ажлаа хүлээлгэн өгч буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хотын дарга Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхээр тогтжээ. Түүнчлэн намдаа томоохон байр суурийг эзлэх УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд Б.Батцэцэгийг Ерөнхий сайд болгох сонирхолтой байгаа аж. Ямартай ч эл асуудал өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар орж, дараагийн Ерөнхий сайдын нэр тодорно.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1