Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжиж баталлаа. Төслийг Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.
Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Дулааны II цахилгаан станцаас 400 метрийн зайд үндсэн сангийн талбайд баригдах уг Дулааны V цахилгаан станц нь 300 МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Түүнчлэн CFB зуух, агаарын хөргөлттэй, олон шатлалт агаар бохирдлын хяналттай байгальд ээлтэй технологийг ашиглах байна. Тус төслийг Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишиг төсөл болон хэрэгжих бүрэн үндэслэлтэй гэж үзэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” хэлбэрээр буюу олон улсын практикт түгээмэл хэрэглэгддэг DBFOM (Design, Build, Finance, Operate, Maintain) хэлбэрээр нэг түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Нэн шаардлагатай төсөл учир төлөөлөгчийн хувьд дэмжиж байна. Тухайн төсөл хэрэгжээд жилд 40тэрбум төгрөгийн борлуулалтыг төсөөлж байгаа юм байна. Үндсэн өртгийг нэмэх тохиолдолд төрийн байгууллага эсвэл хувийн хэвшлийн аль нь хариуцаж нэмэх вэ. Мөн үнийн түншлэл тогтоох уу. 25 жилийн хугацаанд ямар зохицуулалтаар явах вэ?” гэсэн асуултыг тавилаа.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийт төслийн хөрөнгө оруулалт 658 сая ам.доллар. Сонгон шалгаруулалт зарлана. Хувийн хэвшлүүд сонгон шалгаруулалтаар орж ирнэ. Улмаар хувийн хэвшлүүдтэй гэрээний хэлэлцээр хийж тохиролцоно. Үүний дараа дахин НИТХ-аар асуудлыг оруулахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын өртөг нэмэгдэхгүй. 25 жилийн хугацаанд 1КВт цагийг 9.5 ам.цент үнэтэй байхаар тогтож, энэ үнийг гэрээний хугацаанд нэмэхгүй” гэв. “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Төслийг ашиглалтад оруулснаар жилдээ 200 сая ам.доллар борлуулалт хийхээр төлөвлөсөн байгаа” гэсэн хариултыг өглөө. Эхний 3 жил үндсэн зээлээс чөлөөлөгдөөд, сүүлийн 7 жил үндсэн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар төлөвлөсөн” гэсэн хариултыг өглөө.
НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Дулааны V цахилгаан станцыг барих нь зөв. Гэхдээ гурван зүйлийг тодруулъя. Нэгдүгээрт, 2021 онд хийсэн 300МВт-ын хуучин Дулааны II цахилгаан станцын үндсэн байршил дээр хийгдэх гэж байгаа төсөл мөн үү. Тэр ТЭЗҮ мөн үү. Хоёрдугаарт, үнийг 9.5 ам.центээр тооцох үнэхээр Японы хөрөнгө оруулагчийн сонирхол хэвээрээ юү, Японы хөрөнгө оруулагч уу. Учир нь Бөөрөлжүүтийн станц 8.4 ам.центийн үнээр өгөхөд асуудалтай байгаа. Тиймээс үнийг дахин тодруулж байна. Гуравдугаарт, Дулааны V цахилгаан станц ашиглалтад орохдоо 300МВт-ыг төвийн эрчим хүчид хэдэн үе шаттайгаар нийлүүлэх вэ. 51 мянган айлын янданг буулгана гэлээ. Нэг айлын тооцоог яаж гаргасан бэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сонгосон бол хувийн хэвшлийн эрх ашгийг хэрхэн хангаж ажиллаж байгаа вэ. Эдгээр асуудал тодорхой байх ёстой” гэв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дулааны II цахилгаан станцын үндсэн байршилд баригдах төслийн ТЭЗҮ мөн. 2025 оны гуравдугаар сард ТЭЗҮ-д дахин тодотгол хийсэн. 51 мянган янданг тооцохдоо 1Гкал/цаг дулаан барилгын норм, стандартаар 90-92 айлыг халаах тооцоотой байдаг. Энэ дагуу бодож гаргасан. Тухайн Дулааны станц хотын баруун талынг бүрэн хангах хүчин чадалтай төсөл байгаа. Гэрээнд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшлээс, 20 хувийг нийслэлийн төсвөөс гаргах урьдчилсан шинжилгээ хийсэн. Хөрөнгө оруулалтыг 100 хувь хэвийн хэвшил гаргах тохиолдолд гэрээнд ямар хөнгөлөлт, дэмжлэг тусгаж болох талаар дахин тохиролцох юм” гэсэн хариултыг өглөө. Хувийн хэвшлийг сонгон шалгаруулалтын дагуу сонгоно. Олон хувийн хэвшил энэхүү төслийг сонирхож байгаа, Японы компаниуд ч сонирхож байгаа гэдгийг мөн албаныхан онцоллоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй