НИТХ-ын дарга болон төлөөлөгчдийн санал санаачилгаар НДЗТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагчдын дунд “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” хүүхдийн бүтээлийн уралдааныг зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр тус уралдааны шилдгээр тодорсон сурагчдад шагнал гардууллаа. Уралдааны гол зорилго нь “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г таниулах, сурагчдад үндэсний өв соёл, түүхээ тээн хөгжүүлэх, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, хөгжлийн үйл явцад оролцох боломжийг олгох, одоо ирээдүйг харьцуулан, хотоо хөгжүүлснээр гарах эерэг үр нөлөөг бусдад ойлгогдохоор энгийн ойлгомжтой, суралцагчдын хүсэл, мөрөөдөл, сэтгэлгээгээр илэрхийлж, хотын соёлыг уриалан төлөвшүүлэх юм. Шагналыг НИТХ-ын дарга А.Баяр болон НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа гардууллаа.
Шагнал гардуулах үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Энэхүү уралдаан нь хүүхэд бүрийн дотоод сэтгэл, ирээдүйгээ төсөөлөх хараа, бүтээлч байдлыг илэрхийлэх маш чухал индэр болсон гэж үзэж байна. Ирээдүйн нийслэл хотыг өөрсдийн нүдээр, сэтгэлгээрээ харж, зурж, бүтээж чадсан та бүхний бүтээл бол зөвхөн ур чадварын илэрхийлэл төдийгүй нийслэлийн ирээдүйн хөгжлийн дүр зураг юм.Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд хотынхоо төлөвлөлтөд бодитоор оролцож, зөв хандлагатай, хотын соёлыг дээдэлдэг иргэн болж төлөвших нь бидний хамтын зорилго.Цаашид ч энэ мэтчилэн хүүхдүүдийн оролцоог хангасан, тэдний дуу хоолойг сонсдог арга хэмжээг улам өргөжүүлэн зохион байгуулсаар байх болно гэдгийг онцлон тэмдэглэж байна.Ирээдүйн Улаанбаатар хотыг мөрөөдлөөрөө бүтээсэн хүүхэд багачууд та бүхэндээ дахин баяр хүргэе” гэв.
Уралдааныг гар зураг, бүтээл гэсэн 2 төрлөөр бага, дунд, ахлах 3 насны ангиллаар 3 үе шаттайгаар зохион байгуулсан ба тус уралдаанд нийслэлийн 5 дүүргийн 32 сургуулийн 113 суралцагч өөрсдийн гар зураг, бүтээлээ ирүүлсэн. Уралдааны III шат буюу нийслэлийн шатны шалгаруулалтыг мэргэжлийн багш нараас бүрдсэн шүүгчдийг баг хийж, нэгдсэн дүнг гаргасан бөгөөд III шатанд гар зургийн төрөлд 77, бүтээлийн төрөлд 8 бүтээл тэнцэж, шүүгчдийн дүнгээр байр эзлүүлжээ.
Тус уралдаанд шавь нараа идэвхжүүлэн амжилттай бэлтгэж, уран бүтээлд нь мэргэжлийн болон ур чадварын дэмжлэг үзүүлж, зөвлөн тусалсан 6 багш, уралдааны ач холбогдлыг ойлгож, өөрийн сургалтын байгууллага, суралцагчдынхаа дунд амжилттай зохион байгуулж, идэвхтэй ажилласан 2 сургалтын менежер, 1 сургуульд идэвх санаачилгыг үнэлж, мөнгөн дүнгээр урамшуулав.
Бага нас:
1-р байрт
2-р байр
3-р байр
Дунд нас:
1-р байр
2-р байр
3-р байр
Ахлах нас:
1-р байр
2-р байр
3-р байр
Бүтээлийн уралдаан:
1-р байр
2-р байр
3-р байр
Уралдааны нэгдсэн дунгээр гар зургийн болон бутээлийн уралдааны шагналт байрт 5 дүүргийн 21 сургуулийн 18 сурагч шалгарсан байна.
"Миний мереедлийн хот-2040" хуухдийн бутээлийн уралдаанд суралцагдаа идэвхтэй оролцуулсан багш нар:
Уралдаанд багш, сурагчаа хөгжүүлсэн сайхан үйлсийн түүчээ болж ажилласан сургалтын менежерүүд:
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн