Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар Азийн Хөгжлийн Банкны Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал Синди Киснерос-Тиангко болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
НИТХ-ын дарга А.Баяр Азийн Хөгжлийн Банк Монгол улсын эрчим хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд олон чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Айл өрхийн амьдралын чанарыг сайжруулах, тогтвортой орчин бүрдүүлэх, төвийн эрчим хүчний системийн нийлүүлэлт, төлбөрөөс ангид болгох, өрхийн түлээ, нүүрсэнд зарцуулдаг бууруулах боломж нь сэргээгдэх эрчим хүч гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр онцлов. Иймээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийг нийслэлийн зүгээс дэмжинэ гэлээ.
Талууд Улаанбаатар хотын гэр хороололд нарны сэргээгдэх эрчим хүч ашиглахад шаардагдах анхан шатны хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр санал солилцсон юм.
НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлж буй зарим ажлуудаасаа танилцуулав. Тэрбээр, 2025 онд 51000 айлыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байна. Газ болон цахилгаан халаагуурт бүрэн шилжсэн, гал түлдэггүй өрхөд хэрэглээний үнийн урамшуулал олгох талаар онцоллоо. Нарны панел, сэргээгдэх эрчим хүч, ус төрөгчийн эрчим хүч, орон сууцжуулах зэрэг бодлогыг орхигдуулахгүй гэлээ. Нийслэл хот 2028 онд гэхэд 1000 айлыг нарны панел буюу сэргээгдэх эрчим хүчээр холбох төлөвлөгөөтэй явж байна. Өнгөрсөн онд 47 айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбосон. Энэ жил Чингэлтэй дүүргийн 200 айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбохоор ажиллаж байна гэлээ.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн