Зуны дэлгэр цаг болж, наадмын дуу чихэнд сонстох боллоо. Хэн гэгч аавын хөвгүүд төрийн наадмын түрүү үзүүр булаалдаж, ямар бөхчүүд цолтны эгнээнд багтаж, хэн цолоо ахиулах вэ гэсэн таавар таамаглалууд ид хөвөрч байна. Ингээд surag.mn энэ наадмын үндэсний бөхийн таавраа уламжлал ёсоор танилцуулъя.
Улсын цолтны эгнээнд багтах зургаан бөх
Бэртэл гэмтлээс эгэн ирээд удаагүй ч ардын төрийн наадмын таваанд цол гуншингаа дуудуулах цаг нь ирсэн хүчит арслан Э.Мөнхбаатар. Энэ жил бүх цэргийн наадамд түрүүлж, говь сайн бөхчүүдээр хүрээгээ тэлсэн гэдгийг батлан харуулсан. Нас залуу, мэхэнд нь үлдэцтэй эл арслан начин цолоор тогтохгүй дээш арсах болов уу.
2024-2025 оны мөчлөгт аймгийн цолтнуудаас хамгийн өндөр чансаатай байгаа хурцуудын хурц Д.Алтанцоож. Нар гудайлган наадаж, ямар цолонд хүрэх вэ гэдэг л өөрөө асуултын тэмдэг. Үүнээс биш энэ бөхийг энэ наадамд цол хүртэх үү гэж асуухад халгамаар болсон цаг. Тэр өнгөрсөн хугацаанд өөрийгөө хангалттай баталсан. Одоо зоригтойхон байж зорилгодоо хүрэх л үлдлээ.
Төрийн наадмын начин цолны даваанд хоёр жил дараалан ноцсон, Ховдын хүчит эрсийн дараагийн залгамж халаа нь маргаангүй Д.Төмөрцоож арслан.Тиймээс ч энэ онд онцгой сайн байгаа гэдгээ тав давж батлах биз.
Бяртай арслангийн цолны дайралт өмнөх жилүүдээс илүү хүчтэй байх нь дамжиггүй. Бүх цэргийн наадамд үзүүрлэж, өргөөний барилдаанд улс аймгийн олон хүчтэй өрсөлдөгчөө хаясан Э.Баасанжав энэ наадамд одтойхон байж, хүчтэйхэн өрсөлдөх нь тодорхой.
Улсын харцага Н.Золбоогийн хуурай дүү нарын нэг Хонгор нутгийн улсын цолны эрэмбэтэй арслангуудын тэргүүнд эгнээнд Ч.Алтангэрэл нэрлэгдэнэ. Хархан багаасаа чөлөөт бөхөөр хичээллэж, хүндхэн барилдааны мэдрэмж суусан энэ залуу Баянхонгортоо Батмагнайг торгоож байсан гэхэд хилсдэхгүй. Мэдрэмж, авьяасаа гайхуулсхийгээд таван даваа гэтлэх цаг ирж, нөхцөл бүрдсэн наадам нь энэ наадам болов уу.
МУ-ын дархан аварга Намсрайжавын Батсуурийн удмын бөх, аймгийн арслан Мөнх-Эрдэнэ. Урамтайхан барилдаан, шимтэйхэн даваагаараа улсын цолонд тулж ирээд байгаа залуусын нэг. Ураг удам, ур ухаан, мэдрэмж авьяасыг нь бодсон ч энэ наадамд зартайхан барилдаж, нутгийнхаа ойд улсын цолтой очих магадлал өндөр юм.
Улсын цолоо ахиулах ГУРВАН хүчтэн
Улсын цолтны эгнээнд багтсан цагаасаа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн О.Мөнх-Эрдэнэ энэ 12-ны өдөр нэвтхэн гүйж мэдэх. 57 жилийн дараа ураг удмаасаа цойлж улсын цолтны халааг нь авсан өндөр харцага өндөр даваанд эвгүй өрсөлдөгч.
Төрийн наадамд анх зодоглохдоо л ганзагалж ирсэн ногтоороо даага хөтлөөд гарсан тунааны начин. Энэ цагт ойрын хугацаанд наадмын түрүү хүртэхээ зартайхан зарласан аавын хүү Архангайн Б.Зоригтбаатар, Баянхонгорын Э.Батмагнай нараас өөр үгүй. Улсын цолтны эгнээнд багтсан цагаасаа өөрийгөө ямархан бөх болохоо баталсан хамгийн залуу улсын цолтой энэ хүүг амлах бөх, давах хүчтэн цөөхөн болсон нь баараггүй үнэн. Иртэй, бяртай залуу сайхан насандаа түрүүлэхийн тулд босч, төрийн наадмаас Хонгор нутгийнхаа хоёр дахь түрүүг авчрах цаг нь энэ жил ч юм бил үү хэн мэдлээ.
Өнгөрөгч наадмын тунааны начин Л.Энхсаруул. Хий зай багатай, нягт уран барилдаантай Л.Энхсаруулыг Увсын ойд ах нараасаа илүүтэй баяртай мэдээ дуулгах хүчтэн гэж харж буй.
Ингээд бид уламжлал ёсоор Долоогоос Есийн давааны таавраа дэвшүүлж байна. 512 хүчтэн зодоглоно.
Долоогийн даваа
Наймын даваа
Ардын төрийн наадамд Оргихын Хангай даян аварга цолны дайралт хийх ч түүний бяр, ур ухааныг тогтоон барих магадлал өндөр гурван бөхийн нэг нь улсын заан М.Лхагвагэрэл юм. Сар шинийн барилдаанаар эл хоёр хүчтэн түрүү булаалдаж, аварга О.Хангай давсан . Харин энэ удаа төв цэнгэлдэхийн дэвжээнд залуу заан хоёр удаагийн сар шинийн барилдааны алдаа оноогоо сайтар дүгнээд арслан цолны дайралт хийвээс давахгүй байх учиргүй.
Могой жилийн наадмын өнгө /ҮНДЭСНИЙ БӨХ/
2025.07.07 09:00
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ