Монгол Даяар алдаршсан, өдгөө ч нэр нь цуурайтсаар байгаа өндөр Гонгорыг нэг удаа Америкийн худалдааны төлөөлөгч гэртээ урьж дайлж цайлжээ. Америк хүн өндөр Гонгорыг элдвээр зусардаж, манай пүүсээс дуртай цагтаа ирж хүссэн хэмжээгээрээ мөнгө авч хэрэглэж болно. Бид танаас энэ насанд тань эргүүлж нэхэхгүй гэж. Өндөр Гонгор учрыг магадалж, тэгвэл хойд насандаа яах гэж асуутал, та их ухаантай хүн юм. Та хэзээ нэгэн цагт үхэх нь дамжиггүй, тэр цагт эрдэнэт ясаа Америк улсад тушаавал бид бурхан адил тахиж, таны нэр алдрыг дэлхий даяар цуурайтуулна гэсэн байна. Энэ үгийг дутуу хагас сонсмогцоо Гонгорын уур хилэн бадарч, ар халхын буян байхад хувхай ясаа худалдан идэх болоогүй, манай нутгаас шалавхан зайлцгаа гээд ухасхийн босож америк төлөөлөгчийг унатал цохиод гарч явжээ. Хувхай ясыг минь алтанд барьцаалж авах гэлээ гэж их л сэжиглэн, уурлаж байсан гэдэг.П.Гонгор нь төрөлхийн өндөр том биетэй хүн байсан бөгөөд түүний өндөр нь 2 метр 36 см юм. Тэрбээр барилдах дуртай бөгөөд Даншиг наадмаас начин цол хүртэж байжээ. Түүнтэй холбоотой олон домог яриа бий. Нутгийн иргэдийн өгүүлэх дуртай нэгэн домгийг сийрүүлэв.
Өндөр Гонгор хожим нь өөрийн төрсөн нутаг Бага булагтаа очсон бөгөөд үймээний өмнөхөн 1931-1932 оны үед 49 насандаа таалал төгсчээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ